m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.06.08 05:11
552
Д.Мөнхсайхан : Зургаан давхар бүрэн шатсан, дөрвөн давхраас доош гал ороогүй

УИД-Т ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙН ТАЛААР НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА /2020.06.08/

 Өчигдөр /2020.06.07/ 16:48 минутад Чингэлтэй дүүргийн 3 хороонд байрлах "Номин холдинг" компанийн Улсын их дэлгүүрт гал гарч, дуудлагаар нийслэлийн таван дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах долоон ангийн нийт 220 гаруй алба хаагч ажиллаж, 21.30 цагийн орчимд галыг бүрэн унтраасан байна. 

Эхний ээлжинд дуудлага хүлээн аваад 16 цаг 50 минутад очихдоо ОБЕГ-ын найман ангийн 96 албан хаагч газар дээр нь очиж ажилласан. Галын тархалтыг 17 цаг 30 минутад зогсоож, 21 цаг 30 миниутад галыг бүрэн унтрааж хүлээлгэн өгсөн байна. Нэмэлтээр бэлтгэл ээлж, амарч байсан бие бүрэлдэхүүнийг татан оролцуулсан бөгөөд 28 автомашин ашигласан байна. Тусгай тоноглол бүхий авто механик машин, шат ашигласан. Нэмэлтээр төмөр замын гал унтраах алба, Ус сувгийн газар, Нийслэлийн цагдаагийн газар, Сүү ХХК-ын сүүний машинуудыг мөн усны зөөвөрлөлтийн зориулалтаар ашигласан байна. УИД-ийн 6-р давхар бүрэн шатсан учраас таван давхар руу ус нэвчэж, тавдугаар давхрын хойд хэсэг тодорхой хэмжээнд галд өртсөн. Дөрвөн давхраас доош гал ороогүй ч  галын утаа бүх давхарт орсон. Хамгийн дээд давхарт буюу долдугаар давхар нь П хэлбэртэй, ресторан байрладаг. Газ байгаа долдугаар давхарт гал ороогүй. Тэнд газын хоёр баллон байсныг гарган аюулгүй болгосон. Хохирлын хэмжээг одоогоор тогтоох боломжгүй, галын дүгнэлт хамгийн багадаа 14 хононо. Шинжээчийн бүрэлдэхүүн ажиллаж, дүгнэлт гарснаар шийдэгдэхийг Нийслэлийн гал түймэртэй тэмцэх албаны дарга, хурандаа Д.Мөнхсайхан мэдээллээ. 

ШУУД ҮЗЭХ: