

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн талаар мэдээлэл хийлээ. /2020.06.08/
Энэ сарын 15-ны өдөр Нийслэлийн эх хүүхдийн 300 ор, 880 өрөөтэй нэгдсэн эмнэлэг ашиглалтад орохоор болжээ. Яармагт баригдаж байгаа 300 ортой Нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгын ажлын явц 98 хувьтай байна. Хамгийн сүүлийн үеийн тоног, төхөөрөмж, орчин нөхцлийг бүрдүүлсэн, 160 нярай, хүүхдүүдийг эмчлэх, оношлох өрөөтэй, 140 хүүхдийн өрөөтэй. Шаардлагатай тохиолдолд 1600 гаруй өвчтөнийг хүлээн авах чадалтай, уг эмнэлгийг Улсын комисс хүлээж авах үйл явц үргэлжилж байна.
Энэхүү эмнэлэг ашиглалтад орсноор Эх хүүхдийн үндэсний төв болон дүүргүүдийн эмнэлгүүдийн ачаалал буурна" мэдээллийг өглөө. Мөн эмнэлгийн гаднах зам талбайн тохижилт, орц, гарцны асуудлыг нийслэлээс хөрөнгө мөнгийн гаргаж шийдвэрлэсэн байна.
ШУУД ҮЗЭХ:
