

“Сахигтун , Үндсэн хуулийн - 19" эвслээс өнөөдөр /2020.06.08/ тус эвслийн үндсэн бүрэлдэхүүн болох "Гүрэнт Монгол" хөдөлгөөний хоёр иргэн УИХ -ын 2020 оны ээлжит сонгуульд Сэлэнгэ аймгаас нэр дэвшихээр, сонгуулийн сурталчилгааны ажлаар тус аймаг руу явж байхдаа Дарханы замд осолдож, амь насаа алдсан харамсалтай мэдээг хүргэсэн. Тэдний хэлж буйгаар осол болох үеэр тэд тавуулаа явж байсан бөгөөд гурван хүний биеийн байдал хүнд Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байна.
“Сахигтун , Үндсэн хуулийн - 19" эвслээс журмын нөхөд болох талийгаач н.Мөнхсайхан, н.Жамъяандорж нарын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийллээ.
Уг ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад: Өнөөдөр /2020.06.08/ өглөө 06 цаг орчимд Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг "Тахилтын даавааны ар" гэх газар Тоёота Приус-11 маркийн автомашин онхолдож жолооч Ж /50 настай эрэгтэй/, зорчигч М /41 настай эрэгтэй/ нар нас барж, зорчиж явсан 3 иргэн гэмтсэн байна. Тухайн хэргийг Төв аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
