
![]()
Дэлхий нийтээр 7.2 сая орчим хүн коронавирусийн халдвар авч, 408.6 мянган иргэн нас барж, 3.5 сая иргэн эдгэрлээ. Эмнэлэгт 3.4 сая хүн хэвтэн эмчлүүлж байна. Иргэдийн эмчилгээ дунджаар 18-24 хоног үргэлжилж байна. АНУ, Өмнөд Африкийн улсууд, Өмнөд Америкын орнууд, ОХУ, Пакистанд шинэ тохиолдлууд нэмэгдэх хандлагатай байгаа ч нас баралт буурч байна. ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 8985 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Манай улсын аймгуудтай хил залгаа Буриад, Тува зэрэг улсуудад өвчлөл нэмэгдсээр байна. Ялангуяа Увс аймгийнхан онцгой анхааралтай байхыг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ. ЗӨСҮТ-ийн баг өчигдөр нэг онгоц, 10 автобус, нэг зочид буудалд эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ.
Манайд сүүлийн 24 цагийн хугацаанд 119 дуудлага ирсэн. Мөн шуурхай аппликейшнээр гадаадын дөрвөн орноос 6 иргэн холбогдож, мэдээлэл зөвлөгөө авсан мэдээллийг мөн өглөө.
ШУУД ҮЗЭХ:
