

Улсын Онцгой Комиссоос Энэтхэг улс руу тусгай захиалгат нислэг үйлдэх шийдвэр гаргасны дагуу үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани энэ сарын 12-нд Boeing 767-300 хөлөгийг Энэтхэг улс руу хөөргөхөөр төлөвлөөд байна. Уг нислэг замдаа Лаос улсын нийслэл Вьентьянд саатан 13 иргэнийг, мөн Энэтхэгийн Гоа-аас 235-240 иргэнийг авчирах бол Гоа-д мөн өдрийн 15.25 цагт бууж 17.25 цагт хөөрөх, Улаанбаатарт 13-ны 07.10 цагт очихоор төлөвлөад байна.
Тусгай захиалгат нислэгээр Карнатака мужид хийдэд суралцдаг, эх орондоо буцах хүсэлт илэрхийлсэн лам нар, болон бусад хүмүүсийг авчирна.
Эх сурвалж: Энэтхэг дэхь Монгол Улсын Элчин сайдын яам
