

Улсын онцгой комиссын шуурхай штабаас ээлжит мэдээллийг хүргэж байна. /2020.06.10/
Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: "Зургадугаар сард үйлдэгдэх нислэгүүдийн бэлтгэл ажил хангагдаад, амжилттай явж байна. Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн онгоц өнөөдөр орой 19:30 цагт Улаанбаатарт газардана.
Энэхүү онгоцоор Монгол Улсын 175 иргэн эх орондоо ирнэ. Үүнээс дөрөв нь нярай хүүхэд байгаа. Зургадугаар сарын 17-ны өдөр Хойд Америкт байгаа монгол иргэдээ түлхүү татаж авах тусгай үүргийн нислэгийг Сөүл хот руу, зургадугаар сарын 18-нд Сөүл хотод байгаа иргэдийг татаж авах нислэгүүдийГ ТУС ТУС ХИЙХЭЭР бэлтгэл хангагдаж байна. Энэ долоо хоногт /зургадугаар сарын 12-нд/ Энэтхэг улсын Гоа хот руу нислэг үйлдэж, тус улсад буй бага насны ламхай нарыг авч ирэх бэлтгэлээ хангасан.
Зүүн өмнөд Азид байгаа иргэд маань амаргүй байгаа ба, иргэдээ татаж авах нислэг үйлдэгдээгүй байдлыг бид харгалзан үзэж, Сөүл хот руу дахин нэг нислэг үйлдэж Зүүн өмнөд Азид байгаа Монголчуудаа татаж авах саналаа тавьсан. Яриа хэлцэл явж байна. Шийдвэр албан ёсоор эцэслэгдээгүй байгаа ч бид найдлага тавин хүлээж байгаа" мэдээллийг өглөө.
Мөн тэрээр сэтгүүлчдийн асуусан асуултанд: Гадаадад манай улсын иргэдийн амь нас хохирох мэдээлэл тухай бүрд ирдэг. Манай консулаас ар гэрИЙН ХҮМҮҮСТЭЙ уулзаж, тэнд байгаа оюутнуудтай ч уулзсан. Ар гэрийн зүгээс маш эмзэглэж байгаа, амиа хорлосныг хэн тогтоосон юм бэ гээд асууж байна. Польшид сурч байсан тухайн оюутан 21 настай залуу, өндрөөс унасан байдалтай олдсон. Ар гэрийн зүгээс битгий мэдээлэл өгөөч гэж гуйсан тэнд байгаа эгч нь өмгөөлөгч хөлслөөд ажиллаж байгаа. Цагдаагийн байгууллага хэрэг үүсгээд, шалгалтын явц үргэлжилж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй. Сэтгүүлч нартаа хэлэхэд иймэрхүү мэдээллийг эцсийн шийдвэр гарсан мэтээр олон нийтэд ярих, түгээх, улс төрийн зорилгоор ашиглах нь маш хариуцлагагүй үйлдэл гэдгийг албан ёсоор хэлмээр байна.
ШУУД ҮЗЭХ:
