m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.06.10 04:15
610
Ж.АМГАЛАН: Тусгаарлах байранд байгаа иргэд усны саванд архи хийж оруулж байна

ЦЕГ-ийн НХЖХОНАБХА-ны дарга, хурандаа Ж.Амгалан: "Улсын хэмжээнд 45 байршлын тусгаарлах байранд 1601 иргэн ажиглалтад байна. Цагдаагийн байгууллагаас эдгээр иргэний аюулгүй байдал, хэв журмыг сахиулж байна. УОК-ын Шуурхай штабаас тусгаарлах байранд байгаа хүмүүст эргэлт оруулах журмыг тогтоосон. Тусгаарлах байруудад байгаа иргэд тусгаарлах байрны  болон онцгой үед гаргасан дүрэм журмыг сахих хэрэгтэй байна. Харийн нутгаас эх орондоо олон ажил болж ирээд, санаанд оромгүй зөрчлүүд гаргаж байна. талх ухаж, дотор нь тамхи хийж оруулахыг завдсан бол усны саванд архи хийж, боож баглаж оруулсан зөрчлүүд гарч байна. Үүнийг хяналт шалгалтын ажилчид ч мэдэхгүй оруулсан байна. Ер нь тусгаарлагдаж байгаа иргэд хариуцлагатай байж, албаны хүмүүсийн ажлыг хүндлээсэй гэж хүсэж байна.  Хамгийн гол нь халдвар аваад эдгэсэн 60 хүн тутмын нэг нь халдвар тараах боломжтой гэдгийг анхааруулж байна. Эдгээр зөрчлүүдэд зохих арга хэмжээг нь авна. Сонгуулийн сурталчилгааны үед Засгийн газрын тогтоолоор батлагдсан дүрэм, журам зөрчигдөж, иргэдийн анхаарал суларч байна. Иймд анхаарал сэрэмжээ бууруулахгүй байж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөөг сайтар дагаж, цар тахлын үеийг даван туулахыг сонгогчид болоод нэр дэвшигч нарт уриалж байгаа" мэдээллийг өглөө. 

ШУУД ҮЗЭХ: