m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.06.10 07:07
494
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР АЖИЛЛАЖ БАЙСАН ЛАБОРАТОРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/30 тоот “Тусгай зөвшөөрөлгүй эмнэлэг, эмчийн үйл ажиллагааг илрүүлэх урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай”  удирдамжаар хяналт шалгалтын ажлаар Баянзүрх дүүргийн 25-р хорооны Олимп хотхоны 119-2 тоот 1 давхарт байрлах Мөнх цэнгүүн ХХК-ийн “Лабо”  лаборатори нь  Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр ажиллаж байсныг илрүүлж, тус байгууллагын үйл ажиллагааг зогсоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцсоныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.