m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.06.11 00:28
519
Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг өнөөдрөөс орон нутагт хуваарилна

СЕХ-ноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаж, битүүмжлэх, санал тоолох "New Image Cast” төхөөрөмжийг туршиж, баталгаажуулж, баталгаажсан төхөөрөмжийг өнөөдрөөс /2020.06.11/ орон нутагт хуваарилж эхэллээ. 

"New Image Cast” төхөөрөмжийг манай улс 2012 оноос хойш УИХ-ын хоёр, орон нутгийн хоёр, ерөнхийлөгчийн хоёр сонгуулийн санал тоолоход ашиглаж байсан.

СЕХ-ноос санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө саналын хуудсыг, санал авах байранд хүргүүлэхээр хуульд тусгасан байна. Энэ жилийн сонгуулийн саналын хуудсыг  “Монголын үнэт цаас хэвлэл”, “Таван богд менежмент” компани хэвлэж байгаа бол өнөөдрийн байдлаар дуусах шатандаа оржээ.

Уг ажлын явцыг сонгуульд оролцож буй улс төрийн нам, эвслийн ажиглагчид болон хөндлөнгийн хянагчаар “МИДАС” ТББ хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: "Монцамэ"