

Өнөөдөр /2020.06.11/ Япон улс руу Токио-УБ-ын тусгай үүргийн нислэг үйлдэнэ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-наас хойш Япон улс руу нислэг үйлдээгүй бөгөөд 1200 иргэн буцах хүсэлтээ гаргасан. Тэнд нөхцөл байдал хүндэрч байгаа оюутнуудыг харж үзсэн байгааг Л.Мөнхтүшиг дарга УОК-ын шуурхай штабын хурал дээр мэдээлж байсан.
-6 сарын 12-нд буюу маргааш Энэтхэг улс руу тусгай нислэг үйлдэж, 230 гаруй ламхай нарыг авах бол замдаа Лаос улсаас 13 иргэнээ мөн авчрах юм.
Харин 06-р сарын 17-нд Сөүл (транзит), 18-ны Пүрэв гарагт БНСУ-аас нутаг буцах хүсэлтээ өгсөн 2000 гаруй хүнээс шууд нислэгт визний хугацаа нь хэтрээд саатуулагдсан иргэдээс хамруулахыг өчигдрийн /2020.06.10/ шуурхай штабын хурлаар мэдээлсэн.
Мөн 06-р сарын 19-нд Франкфурт руу тус тус нислэг үйлдэхээр төлөвлөөд байна. Энэ нислэгээр Европт гацсан иргэдээ ХБНГУ-ын Франкфуртээс татан авна.
Мөн 6-р сарын 25, 28-ны өдрүүдэд мөн тусгай нислэг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд хараахан чиглэл нь тодорхой болоогүй байна...
