m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.06.11 03:12
430
А.АМБАСЭЛМАА: БАТЛАН ХАМГААЛАХЫН СУРГУУЛИАС АХИН 2 ОЮУТАН ЭДГЭРЛЭЭ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна. /2020.06.11/

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт нийт 315 хүнд шинжилгээ хийсэн бөгөөд бүх иргэнээс вирус илрээгүй. Тандалтын зорилгоор цуглуулсан 9 хүний шинжилгээний сорьц, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүний давтан, ажиглах байранд тусгаарлагдсан 167 хүний давтан, 23 ачаа тээврийн жолооч, сэлэнгэ аймгаас орж ирсэн 28 ачаа тээврийн жолооч нараас авсан шинжилгээгээр мөн коронавирус илрээгүй байна. 

Өнөөдөр Халдвартын клиникээс ОХУ-ын Батлан хамгаалахын сургуулийн 2 оюутан эдгэрч дараагийн шатлалын ажиглалт тусгаарлалт руу шилжлээ. Ингэснээр манай улсад эдгэрсэн хүний тоо 89, батлагдсан тохиолдлын тоо 194, эмчлүүлж байгаа 105 хүн байна. Биеийн байдлаар авч үзвэл  хөнгөн 89 хүндэвтэр 16 хүн байна.  ХӨСҮТ-д одоогоор 149 хүн байна. Өчигдөр Нурсалтунаас ирсэн 3 хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ авахад коронавирус илрээгүй байна. Маргааш бусад хүний шинжилгээний хариу гарахыг мэдээллээ. 

ШУУД ҮЗЭХ: