

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нийт 258 иргэн өчигдөр /2020.06.11/ 20:25 цагт эх орондоо ирлээ. Уг нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 52, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, өндөр настан болон асран хамгаалагчтай 50, хөгжлийн бэрхшээлтэй 5, эрүүл мэндийн шалтгаантай 18, 86 оюутан болон бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 20, мөн бусад шалтгаантай иргэд багтсан байна.
Буянт-Ухаа дахь хилийн мэргэжлийн хяналтын албан 12 ажилтан талбай дээр ажилласан байна. Иргэдийг буусан даруйд Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн дагуу зорчигчдын эрүүл мэндэд тандалт хийж, иргдийн ачаа тээврийг ариутган, халдваргүйжүүлж, тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “World Mongolia" “Намуун” “Тайж”, “Монголика” зочид буудлуудад хуваарилсаныг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
