m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.06.12 02:49
429
Д.НЯМХҮҮ: Нурсултанаас ирсэн 3 хүнээс короновирус илэрч, өнөөдөр 6 хүн эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна. /2020.06.12/

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: "Өчигдөр 06-р сарын 11-нд гурван лабораторид нийт 241 хүнд шинжилгээ хийхэд 238 тохиолдлоос коронавирусийн халдвар илрээгүй. Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 184 хүнээс ХӨСҮТ-д тусгаарласан 3 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Нурсултанаас ирсэн үлдсэн 181 иргэний сорьцыг цуглуулж, шинжилгээ хийхэд гурван хүнд коронавирусийн халдвар илэрлээ. 

Монгол улсад нийт батлагдсан тохиолдол 197, эдгэрсэн 95 болсон бол эмчилгээнд 102 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн 91, хүндэвтэр 11 байна. Жирэмсэн эмэгтэй гурав, хорт хавдартай иргэн нэг, чихрийн шижин өвчинтэй нэг хүн байна. 

Өнөөдөр /2020.06.12/  зургаан хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн тусгаарлалт руу шилжлээ. Эдгээр хүмүүс бүгдээрээ оюутан бол дөрөв нь батлан хамгаалахын сургуулийн оюутан, хоёр нь эмэгтэй, дөрөв нь эрэгтэй. Тавдугаар сарын 13, 14-нд ирсэн эдгээр оюутнуудын эмчилгээ 27-29 хоног үргэлжилсэн" мэдээллийг өглөө.