
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Нефтийн гармыг өнөөдөр буюу зургадугаар сарын 12-ны 23:00 цагаас /2020.06.13/ маргааш өглөөний 06:00 цаг хүртэл хааж, Толгойтын Нефтийн төмөр замын гармын хавтан солих ажлыг Төмөр замын 2 дугаар анги хийж гүйцэтгэнэ.
Жолооч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
