
![]()
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаарх ээлжит цаг үеийн мэдээллийг хүргэж байна. /2020.06.12/
Сүүлийн 24 цагийн хугацаанд 124.000 хүн шинээр халдвар авч, 4000 гаруй хүн нас барлаа. АНУ, Өмнөд Америк, Ойрх Дорнод, Зүүн өмнөд Азийн улсуудад коронавирусийн халдвар эрчтэй нэмэгдэж байна. 11 сая хүн амтай Өмнөд Судан улсын хоёр хүн тутмын нэг нь халдвар авсан байна.
ОХУ-д сүүлийн 24 цагт 8779 хүн шинээр халдвар авсан бол манай улстай хил залгаа бүсүүдэд халдвар дахин нэмэгдсээр байна. Тувад хөл хорионы хатуу дэглэм тогтоосон ч халдвар нэмэгдэж байгаа учраас Увс аймгийн Давст сумынхан онцгой анхааралтай байхыг ЭМЯ-аас дахин санууллаа.
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр өчигдөр ирсэн 261 зорчигчоос 12 хүнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлаж, бусад иргэдийг буудлуудад байрлуулжээ.
Манай улсад 17 хүн шинээр ажиглалтад орж, 137 хүн ажиглалтаас гарсан бол одоогийн байдлаар нийт 1518 хүн ажиглалтад байна. Манай улсын 38 иргэн гадаад улсад коронавирусийн халдвар авсан мэдээллийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл өглөө.
ШУУД ҮЗЭХ:
