

Коронавирусийн цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Япон улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламжийн хүрээнд 1 тэрбум иен, “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд зориулж 249 сая иений буцалтгүй тусламжийг тус тус олгохоор шийдвэрлэжээ. Уг ажлын хүрээнд солилцох ноот бичгүүдэд гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны сайдад Засгийн газрын өнөөдрийн /2020.06.12/ хуралдаанаар зөвшөөрснийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
