Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, 170 дугаар цэцэрлэгээс төв зам хүртэлх хатуу хучилттай 0.6 км авто замын ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар зам барилгын ажлын гэрэлтүүлэг, газар шороо, авто замын хашлага суурилуулалтын ажлууд бүрэн дуусаж, асфальтбетон хучилт хийхээр бэлтгэлийг хангаж байна. Мөн явган хүний замын трассд өртсөн 10 нэгж талбарын газар чөлөөлөлтийн ажлууд үргэлжилж байна.
Гэр хороололд шинээр барьж буй тус авто зам нь 0.6 км урт, 6 м өргөн, нэг талаараа 1.5 м явган хүний зам, 2 талдаа 0.5 м хөвөө, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөгдсөн бол тус авто замыг 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгааг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.