m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.06.13 04:00
479
ЭМЯ: НИЙТ 157 ХҮН АЖИГЛАЛТААС ГАРЧ ГЭРИЙН АЖИГЛАЛТ РУУ ШИЛЖЛЭЭ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдөр /2020.06.13/-ийн ээлжит мэдээллээ өгч байна. Дэлхий дахинаа 7,727, 000 хүн  өвчилж, 427,000 хүн нас бараад байна. Сүүлийн 24 цаг өвчлөл 11 мянгаар нэмэгдсэн ч нас баралт буурсан үзүүлэлттэй байна.

Улс орнууд эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасгийн бэлэн байдлаа хангах мөн халдварын хоёр дахь давалгаанаас сэргийлэх шаардлагатайг ДЭМБ-аас анхаарууллаа. ОХУ-д өвчлөлийн хурд тархац эрчимтэй хэвээр байна. Тува улсад эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал нэлээн нэмэгдээд байгаа.

Өнөө өглөө БНЭУ-аас өнөө өглөө тусгай онгоц ирсэн. ЗӨСҮТ-ийн баг онгоц, зорчигчдын ачаа, автобусанд эцсийн халдваргүйжүүлэлт хийгээд байна. Ажиглалтад шинээр 535 орсон бол 157 хүн ажиглалтаас гарч гэрийн ажиглалт руу шилжлээ.