m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.06.14 05:20
465
А.Амбасэлмаа: Гурван оюутан эдгэрч эмнэлгээс гарлаа

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "2020 оны 6 дугаар сарын 13-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын 2, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 294 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. 

Үүнд:

- Энэтхэг улсаас ирж ХӨСҮТ-т тусгаарлагдсан 7 хүн

- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ

- Энэтхэгийн онгоцоор ирсэн зорчигч болон онгоцны үйлчлэгч, ажилчид нийлсэн 259 хүн

- Алтанбулагийн боомтоор ирсэн  27 авто тээврийн жолооч нар. Эдгээр хүмүүсээс коронавирусийн халдвар илрээгүй.

Өнөөдөр  гурван хүн эдгэрч  ХӨСҮТ-өөс гарч, дараагийн сувилалд шилжиж байна. Нийтдээ Батлах хамгаалахын их сургуулийн 68 хүүхэд халдварт өртсөнөөс 29 нь эдгэрсэн байна. Нийт батлагдсан тохиолдол 197.  Эдгэрсэн 98, эмчлэгдэж буй 99 хүн байна. Эмчлэгдэж байгаа хүмүүсийн 88 хүнийх нь биеийн байдал хөнгөн, 11 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 151 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Шууд үзэх: