m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.06.15 01:32
609
ХХЗХ: Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн сурталчилгаа явуулахгүй байхыг зөвлөж байна

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу 2020 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл, нэр дэвшигчид цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгааг олон нийтэд хүргэж байгаа. Харилцаа холбооны зохицуулах хороо болон Цагдаагийн төв байгууллагаас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж, веб сайтын үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээдэд зориулсан зөвлөмж гаргасныг хүргэж байна.

Харилцаа холбооны зохицуулах хороо болон Цагдаагийн ерөнхий газраас веб сайтын үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээдэд зориулсан зөвлөмж гаргасныг хүргэж байна.

Эх сурвалж: Харилцаа холбооны зохицуулах хороо