m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.06.15 02:46
519
Коронавирусийн халдвар нь мал, амьтнаас хүнд халдварладаг буюу зоонозын халдварт өвчин

Коронавирусийн халдварт өвчин нь мал, амьтнаас хүнд халдварладаг буюу зоонозын халдварт өвчин хэмээн тодорхойлсон бөгөөд дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага болон олон улсын мал, амьтны эрүүл мэндийн байгууллагуудаас мэдээлэл солилцох, мал, амьтдын дунд халдвар тархах эрсдэл, эргээд хүнд халдварлах эрсдэл зэргийг судалж, байнгын мэдээлэл солилцож, мал, амьтны дунд коронавирусийн халдвар тархах эрсдлийг тандан судлах ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон мэдээллийг ЗӨСҮТ-ийн дэд захирал Б.Амгаланбаяр өчигдрийн /2020.06.14/ ЭМЯ-ны мэдээллийн үеэр өглөө.

Ингэснээр нийт 20,000 орчим иргэнд урьдчилан сэргийлэлт, ариутгал, халдваргүйжүүлэлт, лабораторийн шинжилгээ хийх зэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байгаа мэдээллийг 

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн ажилтнууд аймаг, нийслэлийн 15 салбар төвд 180 гаруй ажилтан цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор нийт 220 удаагийн дуудлагыг бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу 8 багт хуваагдан хүлээн авч ажиллаж байна. 

  • тусгаарлан ажиглах байрны 271 өрөө
  • тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийн 11,631 ширхэг гар тээш, хувийн эд зүйлс, 296,030 кг ачаа тээш
  • 104 агаарын хөлөг
  • 320 тээврийн хэрэгсэл
  • 13 чингэлэг
  • 31 галт тэрэг зэрэг 500,000 орчим м.кв талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. 

Хил дээр ажиллаж байгаа ажилтнууд маш өндөр хариуцлагатай ажиллаж байгаагаас Сэлэнгэ аймгийн ЗӨСҮТ-ийнхэн ОХУ болон Европоос орж ирж байгаа бүх ачаа тээшд халдваргүйжүүлэлт хийж нэвтрүүлэх, халдварын сэжигтэй орж ирж байгаа бүх зүйлийг халдваргүйжүүлж байна. Үүнээс гадна 24 цагийн турш зөвлөгөө мэдээлэл өгөх 70284393 дугаарыг ажиллуулж байгааг мөн мэдээллээ.