

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын 84, магистрын 46 дахь удаагийн төгсөлт өнөөдөр боллоо.
Энэ удаагийн төгсөлтөөр 8 доктор, 367 магистрын зэргийн диплом, 1606 бакалаврын зэргийн дипломтой төгссөнөөс онцлох дипломтой 39, дипломын зэрэгтэй 67 оюутан төгсөн гарч байна. Түүнчлэн Барилга, архитектурын сургуулийн Япон улсын их, дээд сургуулиудтай хамтарсан Иргэний ба үйлдвэрийн барилга 2+2 хөтөлбөрөөр 20, Архитектур 2+2 хөтөлбөрөөр 6, Механик тээврийн сургуулийн Япон улсын их, дээд сургуулиудтай хамтарсан Механик инженер 2+2 хөтөлбөрөөр 24 төгсөгч тус тус төгсөн гарлаа.
ШУУД ҮЗЭХ:
