

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна. /2020.06.15/
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: 2020оны 06-р сарын 14-нд 258 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Өнөөдөр 10 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарч дараагийн шатны тусгаарлалтад шилжлээ. Ингэснээр эдгэрсэн хүний тоо 108-д хүрлээ. Эдгэрч гарсан хүмүүсийн 8 нь оюутан бол 49-65 насны хоёр хүн байна. Эдгээр хүмүүс 17-55 хоног эмчлүүлж байгаад гарсан аж. Оюутнуудын эмчилгээний хоног цөөн байна. Элэгний хавдартай, 64 настай эмэгтэй 45 хоног эмчлүүлж, эдгэрлээ. Мөн 49 настай иргэн 55 хоног эмчлүүлж гарлаа. Элэгний хавдартай хүний хувьд ХӨСҮТ-ийн хамгийн их санаа зовж байсан өвчтөн байсныг Д.Нямхүү дарга мэдээллээ. 142 хүн өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д байна. Уг халдварт өвчин настай хүмүүст илүү хүнд хэлбэртэй байгааг эмчлэгдэж гарсан хүмүүсээс ажиглагдаж байгааг тэрээр хэллээ.
