

Өнөөдөр /2020.06.15/ цагдаагийн байгууллагын 102 утсанд СБД-ийн 11-р хороонд барилга нурж, хүн дарагдлаа гэсэн мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу СБД-ийн цагдаагийн газрын 1-р хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын тэнд болсон хэргийг газар дээр очин шалгахад уг барилгын нуралтанд 3 хүн дарагдсанаас, Онцгой байдлын аврах 105 дугаар ангийн бүрэлдэхүүн 39 настай Ч, 31 настай Б нарыг гарган Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн байна. Тэдний нэг болох 50 настай иргэн, харамсалтайгаар амь үрэгдсэн байна.
Уг барилга дээр нийт 66 хүн ажиллаж байсан мэдээлэл байна. Нурангийн хэсэгт 4 хүн ажиллаж байгаа газраас иргэн Э амжиж гарснаар ийнхүү 3 хүн дарагдсан харамсалтай осол гарсныг ЦЕГ-ЫН ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишиг мэдээллээ.
