m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.06.15 06:07
536
ТЕГ, ЦЕГ-аас сонгуулийн сурталчилгааны үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ

 УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны үеийн нөхцөл байдлын талаар ТЕГ, ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. /2020.06.15/ 

2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн жил эхэлсэнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад хүний, улс төрийн эсрэг гэмт хэрэг зөрчилтэй холбоотой байж болзошгүй гомдол мэдээлэл 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 390 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Мөн сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй, гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 676 дуудлага, мэдээлэл 102 тусгай дугаарын утсанд ирсэн байна.

Цагдаагийн байгууллагаас харьяаллын дагуу нэгжүүд шалгалтын ажиллагааг явуулж, сонгуулийн санал авах үед гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зэрэг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү: "Цагдаагийн байгууллагад УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд  сонгуулийн сурталчилгааны самбар, материал устгах, бохирдуулсан, цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мессежээр бусдыг гүтгэн доромжилсон, худал мэдээлэл тараасан, хуульд заасан бусад хэлбэрээр  сурталчилгаа явуулж байна гэх дуудлага мэдээлэл байгаа ирсэн.

Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон гомдол 108, Хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сурталчилгаа явуулсан 228, Улс төрийн чансаа тогтоосон, санал асуулга явуулсан 20, Бүртгүүлээгүй цахим хуудас ашигласан 4 зэрэг мэдээлэл, гомдолууд ирсэнийг цагдаагийн байгууллагаас бүртгэн шалгасан байна. 

Мөн хууль зөрчсөн 71 цахим хуудасны Монгол Улсаас хандах хандалтыг сонгуулийн дүн гарч дуусах хүртэлх хугацаанд хаах, үйл ажиллагааг нь хязгаарлах санал хүргүүлсэний 50 цахим хуудасны хандалтыг хаагаад байна.

 Эрүүгийн хуулийн 14.5 дугаар зүйлийн 2.3-т зааснаар сонгогчдод хууль бусаар мөнгө, эд зүйл өгвөл сонгогчийг сонгох эрхээ эдлэхэд нь саад учруулсан хэмээн 5400-27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 1-5 жилээр зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хорих ялаар шийтгэнэ гэсэн заалттай.

Энэ төрлийн 18 гомдол бүртгэгдсэний дийлэнх нь худал, үндэслэлгүй мэдээлэл болох нь тогтоогдсон бол  сүүлийн өдрүүдэд зарим нам, эвсэл, нэр дэвшигчдээс хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах, сонгогчдод эд зүйл, мөнгө тараах, бусдын нэр хүндэд халдаж, гүтгэн доромжилсон илт худал мэдээллийг цахим хэрэгслээр нийтэд тараах зэрэг хүний эрх, эрх чөлөөний эсрэг хууль бус үйлдэл их гарах болсоныг ЦЕГ-ын НХЖ, ОНАБА-ны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат мэдээллээ.