
УОК-ын шуурхай штабаас ээлжит тусгай үүргийн нислэгийн талаар өнөөдөр /2020.06.15/ мэдээлэл хүргэлээ.

Өнгөрсөн хугацаанд Токио, Энэтхэг гэх мэт 22 удаагийн нислэгээр 10,020 иргэдийг татаж аваад байна. Энэ сард нийт найман тусгай үүргийн нислэг үйлдэх байсан бол иргэдийн хүсэлтийн дагуу тусгай үүргийн нислэгийг тоог нэмэхээр болжээ. Үүнд: БНСУ руу транзит нислэг үйлдэж, 06 дугаар сарын 20-ны өдөр Зүүн Өмнөд Азид байгаа монгол иргэдээ татаж авахаар боллоо.Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийн нэрсийг баталгаажуулж дуусаж байгаа бөгөөд энэ сард нийт есөн удаагийн нислэгээр 2,300 орчим иргэнийг татаж авах болсныг мэдээллийн эхэнд ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээллээ.
Энэ сарын 17-нд буюу нөгөөдөр АНУ-аас ирэх иргэд болон 18-нд ирэх Сөүл хотоос ирэх иргэдийн нэрийг баталгаажуулж дуусаж байна. Монгол Улсын Засгийн газрын тусламжийг барааг хүргэх онгоцоор АНУ-аас 250 орчим иргэдээ авчирах бол уг нислэгт залуучуудыг түлхүү хамруулсаныг Л.Мөнхтүшиг дарга мэдээллээ.
Мөн Сиэтлиэс 6 дугаар сарын 24-ний өглөө Улаанбаатарт ирэх иргэдийн нэрийг баталгаажуулж дууссан байна.
БНСУ-ын талаас Монгол иргэд Инчеон нисэх буудал дээр тусгай нислэг хийх бүрт замбараагүй байдал гаргаж байна. Жагсаал, цуглаан зохион байгуулах асуудал гарсан. Иймээс иргэддээ анхааруулаач, ийм замбараагүй байдал үргэлжилбэл дараагийн тусгай үүргийн нислэг хийх зөвшөөрөл авахад хүндрэлтэй байна гэдгийг шат шатандаа мэдэгдсэн. Иймээс Солонгост байгаа иргэд энэ үйлдлийг гаргахгүй байхыг анхааруулж байна. Хэрвээ цаашид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг сунгагдсан нөхцөлд дараагийн тусгай үүргийн нислэг хийх төлөвлөгөө бэлэн болсон бол тусгай үүргийн нислэгийг хамгийн тэргүүн ээлжид БНСУ-руу үйлдэхийг мөн хэллээ.
