

Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг үндэсний хэмжээнд 2020 оны 07 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөн Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Боловсролын үнэлгээний төв бэлтгэлийг ханган ажиллаж байна. Боловсролын Үнэлгээний Төвөөс 2020 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтын албан ёсны хуваарийг танилцууллаа.
Долдугаар сарын 02-ны Пүрэв гараг
Долдугаар сарын 03-ны Баасан гараг
Долдугаар сарын 04-ний Бямба гараг
Долдугаар сарын 05-ны Ням гараг
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас ӨНӨӨДӨР /2020.06.15/ хийсэн мэдээллээр: ЭЕШ-д шалгуулагчдын шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын дугаарын мэдээлэл бүхий “Суудлын хуваарь” хуудсыг өнөөдрөөс /2020.06.15/ Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д нэвтэрч өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан хэвлэж авах боломжтой. Энэхүү хуудсан дээр шалгуулагчийн шалгалтын төвд ирэх хугацаа нэвтрэх хэсэг"-ийн дугаарыг нарийвчлан заасан байна.
Шалгалтын байрны “шалган нэвтрэх хэсэг" -т ЭМЯ, УОК, шалгуулагчдын халууныг хэмжих, гарын ариутгал хийх, биед үзлэг хийх, бичиг баримт шалгах, зөвлөн туслах үйл ажиллагааны дараалал, шалгалтын орчинд тавигдах шаардлага, заавар зөвлөмжийг боловсруулан холбогдох газар, хэлтсүүдэд хүргүүлсэн байна.
Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ доорх материалыг бүрдүүлсэн байна.
Дүн оноо гаргах, засалтын үйл ажиллагааг шууд засалтын шилэн технологи ашиглан тухайн шалгалтын дараа шалгалтын байр тус бүрээс тусгай цахим хаягаар "LIVE"-aap мэдээлнэ. Шалгалтын шууд засалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй тохиолдолд нөхөж үзэх боломжтой. Мөн Боловсролын үнэлгээний төв нь дүн оноог www.eec.mn цахим хуудсанд байршуулах мэдээллийг өглөө.
