
Манай улсад өнөөдрийн байдлаар гаднаас зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан тохиолдол 197 бол, өчигдөр ХӨСҮТ-ээс 10 иргэн эдгэрч, эдгэрсэн хүн 108 болсон. Эдгээр эдгэсэн хүмүүсийн найм нь оюутан, хоёр иргэн 49-65 насны ахмад хүмүүс байна. Өвчтөнүүд 17-55 өдрийн турш эмчлэгдэж, дараагийн шатанд шилжсэн бол тэдгээр иргэдийг эмчилж, эдгээж гаргах хариуцлагатай үүргийг амжилттай биелүүлж чадсан ХӨСҮТ-ийн алтан гартай эмч, сувилагч нартай танилцана уу.

Хамт олноороо халдвартай иргэдийг хариуцлагатай эмчилж, эдгээж чадаж байгаа та нараар бид бахархаж байна....
