
Хотын Ерөнхий менежерээс өгсөн үүргийн дагуу хаврын ногоон байгууламжийн арчилгаа, тордолтын ажлын хүрээнд улиас модыг гадна тусгай зориулалтын автомашинаар шүршиж, даралттай усаар угаах зэрэг аргаар унгарил буюу молцогийг багасгах ажлыг хуваарь гарган зохион байгуулж байна.
Дүүрэг бүрт тусгай зориулалтын автомашин хуваарийн дагуу ажиллаж, ногоон байгууламжийн хяналтын төрийн бус байгууллагын ажилчид газар дээр нь заавар зөвлөмж өгч, хяналт тавин ажиллаж байна.
Өнгөрөгч 2017 оноос зөв хэлбэржүүлэх ажлыг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж төрийн байгууллагууд яам, тамгын газар, сургууль цэцэрлэгийн хашаан дахь ногоон байгууламжийг хэлбэржүүлэх, тэдгээрт заавар зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулж жилд дундажаар 250 000 орчим улиасыг хавар намрын улиралд тогтмол хэлбэржүүлж байна.

Ингэснээр унгарилыг багасгах том хүчин зүйл хэдий боловч улиас мод нь 4 жилд нэг удаа их хэмжээгээр үрээ ялгаруулдаг онцлогтой юм. Ойролцоогоор 05 сарын сүүлээс 06 сарын эхний долоо хоногийн хооронд үрлэж, үрээ гүвдэг.
Уг ажлыг өглөө 08:00-12:00, орой 17:00-21:00 цагийн хооронд улиас модны унгарилыг арилгах тусгай зориулалтын 7 автомашин тогтмол ажиллана. Учир нь 1 удаагийн шүршилт хангалтгүй хэмээн албаныхан үзэж байна.

