
![]()
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна. /2020.06.16/
Өчигдөр /2020.06.15/ 413 хүнд хийсэн шинжилгээгээр бүгдээс коронавирус илрээгүй. Өнөөдөр нэг хүн эдгэрч, дараагийн шатны тусгаарлалт руу шилжлээ. Эдгэрсэн нэг хүн ОХУ-аас ирсэн Батлан хамгаалахын их сургуулийн оюутан 19 настай залуу 34 хоног эмчлүүлж эдгэрснийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн, коронавирусийн батлагдсан тохиолдол 197, эдгэрсэн 109 хүн байна.
ХӨСҮТ-д халдвартай 88 хүн эмчилгээнд эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл хөнгөн 80, хүндэвтэр 8, . жирэмсэн 3 хүн, нэг хүүхэд эмчилгээнд байгааг мөн мэдээллээ.
ШУУД ҮЗЭХ:
