

Эрүүл мэндийн яамнаас коронавиурсийн талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна. /2020.06.16/
Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 улс орон, бүс нутагт коронавирусийн халдвар бүртгэгдсэн бол 8.12 сая хүн өвчилсөн нь халдварын тохиолдлын тоо 8-10 хоногт нэг саяар нэмэгдэж байгааг харуулж байна. Бүх өвчлөлийн 75 хувь нь АНУ, Латин Америк, Ойрх Дорнодод батлагдсан байна. Манай улсын олон аймгаар хиллэдэг Буриад, Тува, Читад өвчлөл өндөр хэвээрээ хоногт 49-85 тохиолдлоор нэмэгдэж байна. ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 8248 хүн халдвар авч, өвчлөгсдийн тоо 537 мянгад хүрээд байна.
119 дуудлагын дугаарт 168 дуудлага, Шуурхай 119 аппликейшнд Швед, Солонгос, Япон, Бразилаас манай улсын иргэд холбогдож зөвлөгөө авсан байна. Иргэдээс үйлчилгээний байгууллага болон иргэд амны хаалт зүүх нь багассан мэдээлэл их ирж байна.
Ялангуяа дулааны улирал ирж улиас модны хөвөн болох унгиар нь харшил сэдрээдэг тул амны хаалтаа сайтар зүүхийг ЭМЯ-аас зөвлөлөө. Амны хаалттай холбоотой судалгаа олон хийгдэж байгаагаас коронавирусийн халдвараас амны хаалт нь 85 хувь, нүүрний хамгаалалт нь 78 хувь сэргийлдэг нь тогтоогдсон мэдээллийг Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл өглөө.
ШУУД ҮЗЭХ:
