
![]()
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна. /2020.06.16/
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: “Өнгөрсөн долоо хоногт Австрали улсаас 262, Япон улсаас 275, Энэтхэг улсаас 251 иргэн ирснийг тусгаарлан ажиглалтад шилжүүлсэн.
Өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах байранд Улаанбаатар, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Увс аймагт нийт 1854 иргэн байгаа бол нийт 156 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байгаа" мэдээллийг өглөө.
Мөн тэрээр, маргаашаас /2020.06.17/ Сөүл-Улаанбаатар чиглэлээр ирэх иргэд болон бусад нислэгээр ирэх иргэдээ хүлээж авах эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлаа ханган ажиллаж байна. Уг онгоцоор эрхтэн шилжүүлсэн суулгасан, донор болсон иргэд болон бөөрний эмчилгээ шаардлагатай иргэд ирэхийг урьдчилсан байдлаар мэдээллээд байгаа аж.
Ажиглалтад буй иргэдийн дунд хэвлийгээр цочмог өвдсөн, мэдрэлийн эмгэг нь сэдэрсэн, шүд нь өвдсөн, даралт ихэссэн иргэдэд мэргэжлийн эмч тусламж үйлчилгээ үзүүлсэн. Манай улс давхардсан тоогоор нийт 19,199 шинжилгээг улсын хэмжээнд хийсэн байна.
Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн дунд сэтгэц, мэдрэлийн өвчин сэдрэх, цөсний чулуу өвдөх зэрэг өвчин илэрч байгаад өрх, сумын эмнэлгээр дамжуулан төрөлжсөн мэргэжлийн эмч тусламж үйлчилгээ үзүүлж байгаа талаарх мэдээллүүдийг Я.Буянжаргал дарга өглөө.
ШУУД ҮЗЭХ:
