m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.06.16 06:53
489
В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд 1 сая 90 мянга 656 хүн хамрагджээ

Монгол Улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын  гишүүн орны хувьд “Вируст хепатитын эрүүл мэндийн салбарын дэлхийн стратеги 2016-2021”-ийн зорилтод хүрэх, хүн амаа хепатит вирусний халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, улмаар элэгний хатуурал, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг багасгах зорилгоор 2017 онд Засгийн газрын 112 дугаар тогтоолоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа.

Уг хөтөлбөрийн хүрээнд 2017 онд В,С вирусийн халдвартай байх өндөр эрсдэлтэй бүлэг буюу 40-65 насны иргэдийг шинжилгээ, оношилгоо, эмчилгээнд хамруулжээ.

“Элэг Бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн 2020 оны II шатны баталгаажуулах шинжилгээнд энэ сарын 15-ны байдлаар 6012 хүн хамрагдсан бол В, С вирусний идэвхжил тодорхойлох шинжилгээг 158 мянга 688 хүн хийлгэсэн нь Улаанбаатар хотоос 775 мянга 36 хүн, баталгаажуулах шинжилгээнд 2400 хүн тус тус хамрагдсан байна. 

Харин Орхон аймагт 51653 / 195, Дархан-Уул аймагт 43322 / 218, Баян-Өлгий аймагт 37170 / 369, Увс аймагт 30185 / 157 байгаа нь хамгийн олон хүнээ үзлэгт хамруулсан аймгууд болж байна. Харин Дундговь 15335 / 149, Говьсүмбэр 7758 / 43 байгаа нь хамгийн цөөн хүн хамруулсанд тооцогдож байгаа аж. 

Өнөөдөр дэлхий дээр вируст хепатитын архаг халдвартай 520 сая хүн байгаа бөгөөд жил бүр 1 сая 45 мянган хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас амиа алдаж байна.

 

  

 

2018 оноос “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн 2 дугаар шатны зорилтыг хэрэгжүүлж 15-аас дээш насны даатгуулагчид элэгний В, С вирусний илрүүлэх, баталгаажуулах болон идэвхжил тодорхойлох шинжилгээний  зардлын төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцахаар шийдвэрлэсэн. Үр дүнд нь 2019 онд В, С вирусний халдвар илрүүлэх шинжилгээнд 15-аас дээш насны нийт  695 мянга гаруй хүн хамруулахаас 510 мянга гаруй хүнийг шинжилгээнд хамруулжээ. Ийнхүү тус хөтөлбөрийг энэ онд ч амжилттай хэрэгжүүлж байгаа юм.