
ТЦА-наас “Гарцаараа гарцгаая” нэртэй явган зорчигчийг зам, тээврийн осолд өртөхөөс сэргийлэх зорилгоор хэсэгчилсэн арга хэмжээ хэрэгжүүлээд байгаа.
Тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож уулзвар, явган хүний гарц нэвтрэх үед давуу эрхтэй явган зорчигчид зам тавьж өгөөгүй бол хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуультай.
“Гарцаараа гарцгаая” аяны хүрээнд гарцаар гарч яваа иргэдэд зам тавьж өгөөгүй 1015 жолоочид өнгөрсөн долоо хоногт Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногт зам, тээврийн осолд өртсөн явган зорчигчийг өмнөх үеийнхтэй нь харьцуулахад найман хувиар буурсан байна.

