m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.06.16 09:42
689
АДУУНЫ МАХ ЭКСПОРТОЛЖ ЭХЭЛЛЭЭ

Манай улсад адууны мах бэлтгэн БНХАУ руу экспортлох эрхтэй 10 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. 

Коронавирус цар тахлын хөл хорионы улмаас 2019 онд бэлтгэсэн махаа борлуулаагүй байсан бол өнгөрсөн долоо хоногоос БНХАУ руу адууны мах экспортолж эхэллээ. Эхний ээлжид 13000 тонныг нийлүүлэх бөгөөд эрүүл ахуйн шаардлага хангах, эрсдэлээс сэргийлэх зорилгоор Хятадын талд нэвтэрсэн тээврийн хэрэгслийг өдөрт нь буцаахаар ХХААХҮЯ-наас мэдээллээ. Коронавирусээс шалтгаалж ямар нэг бэрхшээл учрахгүй бол адууны махны экспортыг тасалдуулахгүйг албаны хүмүүс хэлж байна. Энэ онд манай улс долоон сая толгой мал буюу нийт 170 000 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортлохоор төлөвлөжээ.