m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.06.16 10:31
503
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХАРИУГ ОНЛАЙНААР ШУУД ДАМЖУУЛНА

Боловсролын үнэлгээний төвөөс 2020 оны элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалтын талаар өчигдөр /2020.06.15/  мэдээлэл хийсэн. 

Энэ жилийн ЭЕШ-ыг " Долдугаар сарын 2-нд Монгол Улсын түүх /10:00-11:20 /Англи хэл /14:00-15:20/ авах бол Долдугаар сарын 3-нд Хими /10:00-11:40/ Газар зүй /13:00-14:20/ Нийгэм /16:30-17:50/ Харин Долдугаар сарын 4-нд Биологи /10:00-11:20/ Математик /14:00-15:40/ Долдугаар сарын 5-нд Физик /10:00-11:40/ Орос хэл /13:00-14:20/ Монгол хэл /16:00-17:20/ шалгалтуудыг тус тус авах бол, шалгалтын материалыг УОК-ын шийдвэрийн дагуу хүүхдүүд бөөгнөрүүлэхгүйгээр шалгалтын материал засах явцыг онлайнаар шууд дамжуулж, хүүхдүүд шалгалт өгсөн тухай танхимаасаа хянахыг мэдээллээ.

Мөн элсэгдчийн шалгалтын материалыг Боловсролын үнэлгээний төвийн /www.eec.mn/ вэб сайтад тавихаар төлөвлөөд байна. Энэ жилийн ЭЕШ-ыг 85 байранд 4175 хүн, шалгалт өгөх хүүхдүүдийн тооноос хамааран нэг байранд багийн ахлагч, эмч, сэдэв хариуцагч, хянагч багшийн ахлагч, шалгалтын материал засах IT хариуцагч тус бүр нэг, 12-16 зохион байгуулагч, 25-30 хянагч багш, зургаан үйлчлэгч ажиллах аж.