

Өчигдөр /2020.06.16/ Сүхбаатар дүүргийн 1-р хороо Хүүхдийн ордны замын урд талд шар өвс шатаасны улмаас гарсан галыг 18:00 цагт бүрэн унтраалаа. Тус түймрийн дуудлага 11:02 цагт НОБГ-т ирсэн бөгөөд дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн ажилласан юм. Гал түймрийн улмаас 2.5 га газар галд өртсөн МЭДЭЭЛЛИЙГ Онцгой байдлын ерөнхий газраас ӨГЛӨӨ.
