m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.06.17 02:32
407
СХД-ИЙН нэгдүгээр хорооллын арын зам борооны ус зайлуулах шугамтай боллоо

Image may contain: one or more people, tree, sky, plant and outdoor

2020 онд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр Нийслэлийн 6 дүүрэгт авто замын борооны ус зайлуулах шугамын өргөтгөл засвар, шинэчлэлтийн 15 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд:

  • Авто замын борооны ус зайлуулах шугам болон насост худгуудын засвар
  • 3 болон 4 дүгээр төв коллекторын засвар шинэчлэлт
  • Зайсангийн гудамжны авто замын борооны ус зайлуулах шугамын холболт
  • Монелийн авто замын борооны ус зайлуулах шугам угсралт, шүүрт болон үзлэгийн худгийн засвар нөхөн сэргээлт 11 хэсэгт тус тус төлөвлөгджээ.

Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын 1а байрны ард талын авто замын борооны ус зайлуулах шугам худгийн угсралтын ажил бүрэн дуусчээ.​

Image may contain: sky, cloud, tree, outdoor and nature

Харин Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, орон сууцны хороолол доторх авто замын борооны ус зайлуулах шугамыг Нарны замтай холбох хэсэг, Монелийн авто замын борооны ус зайлуулах шугамын ажлууд хийгдэж байгаа бол жил бүр тогтмол хийгддэг борооны ус зайлуулах шугам, шүүрт болон үзлэгийн худгийн засвар нөхөн сэргээлт, урсгал засварын ажлууд Нийслэлийн зургаан дүүрэгт хийгдэж байгааг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Image may contain: sky and outdoor