
Өчигдөр /2020.06.17/ орой машиндаа жирэмсэн эмэгтэйг төрүүлж, эх барьж авсан сайхан үйл явдал 32-ын автобусны буудал дээр болжээ. Уг үйл явдлын талаар фэйсбүүк дэх "Бидэнд тохиолдсон хүндхэн хөгтэй явдлууд" групп дээр нэгэн охин оруулсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ. Эрдэнэт хүмүүний амийг аварч ээж хүү хоёрт маш том тус хүргэсэн түүнийг Наранбаатар гэдэг гэнэ.

Эгэл баатар
Энэ жолооч ах дөнгөж саяхан нэгэн жирэмсэн эмэгтэйг машиндаа эх барьж, хүйг нь тасалсан байна. 32ын автобусны буудал дээр зогсож байтал ах машинаасаа гүйж гарч ирээд хүн төрчихлөө, яана аа гээд тэвдэн гүйхэд хүн болгон л согтуу юм байна хэмээн дөлж байсан ч үнэхээр л удалгүй түргэний машин ирж, эх үр хоёрыг эмнэлэг рүү авч явсан билээ. Танихгүй нэгэн эмэгтэйг машиндаа эх барьж аван өөрийнх нь хүү төрсөн аятай баярлахын сацуу тэвдэн гүйх энэ жолоочийн нэрийг Наранбаатар гэсэн. Шинээр төрсөн хүү болон ээжид нь эрүүл энхийг хүсэхийн ялдамд энэ эрхэм жолоочид мөн сайн сайхныг хүсэн шинэ хүний өмнөөс талархал илэрхийлж байна😍 үнэхээр бэлэг дэмбэрэлтэй юм үзлээ хэмээн нүдэндээ нулимстай амьсгаадан гүйх ахын эгэл төрх үнэхээр эгэлгүй байлаа...


