m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.06.17 05:58
423
Монгол цэргүүд ОХУ-ын ялалтын парадад оролцохоор Москвад очжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнгөрсөн сард аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадыг энэ сарын 24-ний өдөр явуулах шийдвэрийг гаргасан.

Уг шийдвэрийн дагуу ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгугаас тус цэргийн парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг оролцуулах урилгыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хүлээн авснаар Улаан талбайд болох Ялалтын баярын цэргийн парадад оролцох бие бүрэлдэхүүн энэ сарын 14-ний өдөр ОХУ-ын Агаар-сансрын хүчний “Ил-76” онгоцоор Москва хотыг зорьжээ.

Оросын ялалтын баярын цэргийн парадад энэ жил гадаадын 19 орны цэргийн алба хаагчид оролцох бол 17, 18, 20-ны өдрүүдэд Улаан талбай дээр нэгдсэн бэлтгэлийг хийхээр төлөвлөөд байгаа аж.

ОХУ-ын БХЯ-аас цэргийн парадад оролцох бие бүрэлдэхүүнд гурван удаагийн коронавирусын шинжилгээ авч халдвар аваагүй нь тогтоогдсон учир зургадугаар сарын 15-ны өдрөөс ОХУ-ын БХЯ-ны харъяа сувиллын газарт байрлаж цэргийн парадын бэлтгэлдээ гарчээ.