m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.06.17 06:22
438
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ загас барихаар голын усанд орж, осолджээ

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар өчигдөр /2020.06.16/ өдрийн  14:03 цагт тус аймгийн Орхон сумын Энхтал гэгдэх /аймгийн төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ байрлах газрын “Орхон” голд хүн осолдсон тухай дуудлагыг хүлээн авчээ. Дуудлагын дагуу Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 30 км замыг туулан 15:50 цагт очиход Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бага нуга гэдэг газар Хан-Уул дүүрийн иргэн 50 настай эрэгтэй Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ загас барихаар голын усанд орж, осолджээ.

Аврагчид тухайн газарт гурван удаагийн шумбалт хийж, осолдсон газраас 12 км-т завьтай голын эрэг дагуу самнаж, үр дүнд хүрээгүй тул 19:31 цагт түр зогсоосон байна.

Эрэн хайх ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар, ар гэрийнхэн хамтран ажилласан. Зургадугаар сарын 17-ны өдрийн 07.00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлснийг ОБЕГ-аас мэдээллээ.