m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.06.17 07:17
507
НӨАТ-ЫН 50 САЯ ТӨГРӨГИЙН СУПЕР ШАГНАЛТАЙ СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЭНЭ САРЫН 21-НД ЯВАГДАНА

НӨАТ-ын урамшууллын 06 дугаар сарын сугалааны тохирол энэ сарын 21-ний Ням гарагт Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2020 оны 5 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн "е баримт" системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. 

Энэ удаагийн тохирлын супер шагнал 50 сая төгрөг байна.