m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.06.17 09:24
509
Үйлчилгээний газруудаар яваа иргэдийн цүнх, халааснаас хулгай хийдэг бүлэг этгээдүүдийг саатууллаа

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон зах, худалдааны төв, эмнэлэг, үйлчилгээний газруудаар үйлчлүүлж байгаа иргэдийн цүнх, халааснаас гар утас, эд зүйлийг нь хулгайлдаг Б, Ж, Х нарын бүлэг этгээдүүдийг илрүүлж баривчилгаа явуулжээ. 

No photo description available.

Дээрх этгээдүүд өмнө нь халаасны болон орон байрны хулгайн хэргээр удаа дараа шалгагдаж, ял шийтгэгдэж байсан бол одоогийн байдлаар 5 удаагийн үйлдлээр иргэдэд таван сая төрөгийн хохирол учруулжээ.

Тэд хулгайлсан эд зүйлээ Улаанбаатар хотод борлуулдаг болох нь тогтоогдож шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Image may contain: 1 person

Иймд иргэдийг олон нийтийн газраар явахдаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Цагдаагийн ерөнхий газраас зөвлөлөө.

 

Эх сурвалж: ЦЕГ