m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.06.17 10:00
932
Явган зорчигч өөрөө удирдах боломжтой гэрлэн дохиог таван байршилд суурилуулжээ

Image may contain: sky and outdoor

Явган зорчигчийн хөдөлгөөн багатай, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал ихтэй байдаг газруудад хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио бүхий явган зорчигчийн ногоон гэрэл асаах хүсэлт гаргах товчлуурыг шинээр суурилуулжээ.

Үүнд:

  • Чингэлтэйн өргөн чөлөө, 5-н буудлын гарц
  • Цагдаагийн академийн өргөн чөлөө, Амгалан авто вокзалын урд гарц
  • Гачууртын зам, 62-р цэцэрлэгийн урд гарц
  • Нийслэл хүрээ өргөн чөлөө, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд гарц
  • Дарь-Эхийн гудамж, 102-р сургуулийн зүүн талын гарц зэрэг таван байршил багтсан байна.

Явган зоригч зам хөндлөн гарахын тулд:

- Эхлээд товчлуур дарах ба 10 секундын дараа автоматаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох улаан гэрэл асаж, явган зорчигчийн хөдөлгөөн зөвшөөрсөн ногоон гэрэл асах юм.

- Ногоон гэрэл ассаны дараа зам хөндлөн гарахаас өмнө автомашины хөдөлгөөн бүрэн зогссон эсэхийг сайн харах нь чухал.

  • Явган зорчигчийн ногоон гэрэл анивчих нь тухайн гэрэл унтрах дөхсөнийг илтгэх бөгөөд гарцаар зам гарч яваагаас бусад тохиолдолд зогсоод дараагийн ногоон гэрэл асахыг хүлээх хэрэгтэй.
  •  Тухайн гарцаар дараалан олон хүн гарах үед товчлуур дараад удаагүй байхад дахин дарсан тохиолдолд гэрлэн дохио нь энгийн горимоор ажиллах буюу явган зорчигчийн ногоон гэрэл 50-70 секундийн дараа асна.

Эх сурвалж: Замын хөдөлгөөний удирдлагын төв