
Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц өнөөдөр 17:48 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тусгай үүргийн уг нислэгээр 257 иргэн эх орондоо ирж байна.
Өндөр настан болон асран хамгаалагчтай 40, Эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 57, Жирэмсэн болон асран хамгаалагчтай 4, Бага насны хүүхэдтэй болон гэр бүл 68, Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 88 иргэд байна.
Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, “Зүчи”, “Альфа”, “Дрийм” зочид буудлуудад 21 хоног тусгаарлахыг гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
МХЕГ-ын баг нисэхээс шууд дамжуулан хүргэж байна:
