m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.06.18 00:26
1569
Үрэвслийн эсрэг дааврын бэлдмэл "Dexamethasone" эм нь “COVID-19” -ийн эмчилгээнд үр дүнтэй нь тогтоогджээ

Оксфордын их сургуулийн эрдэмтэд  коронавирусийн эмчилгээнд “dexamethasone” эмийг хэрэглэх нь үр дүнтэй болохыг мэдэгджээ. Энэхүү эм нь үе мөчний өвчин, уушгины багтраа, арьсны зарим эмгэгийн үед хэрэглэдэг үрэвслийн эсрэг дааврын бэлдмэл юм. Эрдэмтэд 2000 өвчтөнд уг эмийг хэрэглэж, эмнэл зүйн туршилт судалгаа явуулжээ. Судалгаагаар "Dexamethasone" эм нь амьсгалын аппаратад орсон найман өвчтөн тутмын нэгийн амийг аврах боломжтой, биеийн байдал маш хүнд өвчтөнүүдэд хэрэглэхэд нас барах эрсдэл 40-28 хувь болж буурсан байна. Мөн хүчилтөрөгчийн хангамж шаардлагатай 25 өвчтөний нэгийг аврах боломжтой гэж дүгнэгджээ.   

Коронавирусийн цар тахал дэлгэрсэн цагаас уг эмийг хэрэглэсэн бол Их Британийн хувьд 5000 хүний амийг аврах боломжтой байсныг ЭМЯ-ны  Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа  ЭМЯ-ын өчигдрийн /2020.06.17/ мэдээллийн үеэр мэдээллээ.