

Авлигатай тэмцэх газраас зургадугаар сарын 8-12-ны өдрүүдэд 12 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бол өнгөрсөн долоо хоногт 7 мэдүүлэг шинээр хүлээн авснаар нийт 47 мэдүүлгийг хянан шалгажээ.
Хянан шийдвэрлэсэн 12 мэдүүлгээс зөрчилтэй 2, зөрчилгүй 2, зөрчилд тооцохгүй анхааруулсан 8 байв.
Одоогоор ажиллагаанд 37 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянаж байна хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.
