m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.06.18 04:37
500
Д.НАРАНГЭРЭЛ: Иргэдээс амны хаалт зүүхгүй байгаа дуудлага их ирж байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна. /2020.06.18/

Коронавирус халдвар дэлхийн 8,383,000 хүн өвчилж, 450,000 гаруй хүн нас бараад байна. 4.3 сая хүн эдгэрсэн бол 3.5 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Сүүлийн 24 цагт 131000 хүн энэ өвчнөөр өвчилж, 5,000 гаруй хүн нас барлаа. 

Бээжингийн хүнсний захтай холбоотойгоор 158 хүн өвчилсөн гэж үзэж байна. Энэ нь Бээжинд гарсан халдварын тархалт, өргөжих хандлагатай байна. Эдгээрээс зургаан хүн хүнд хэлбэрээр өвчлөөд байна. Үүнтэй холбоотойгоор сүүлийн 14 хоногт Бээжингээс Макаод очсон хүмүүсийг тусгаарлаж эхэлсэн байна.

ОХУ-д сүүлийн 24 цагт 7,843 хүн шинээр халдвар авсан. Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл тогтвортой өссөн хэвэндээ байна. Манай улсын хувьд өчигдөр 270 хүн ажиглалтад орж, 362 хүн гэрийн тусгаарлалт руу шилжин, одоогийн байдлаар 1632 хүн тусгаарлан ажиглах байранд байна.

Өчигдөр БНСУ-аас транзит нислэгээр ирсэн 257 хүний тавыг нь ХӨСҮТ-д, 12 хүнийг Цэргийн төв эмнэлэгт, бусад хүнийг буудлуудад тусгаарласан.

Сүүлийн 24 цагт 119 дугаарт 163 дуудлага ирсэн бол шуурхай аппликейшнд АНУ-аас нэг иргэн холбогдож, урьдчилан сэргийлэх зөвлөмж авсан бол иргэдээс амны хаалт зүүхгүй байгаа дуудлага их ирж байгааг ЭМЯ-аас онцоллоо.