m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.06.18 08:14
427
ОЮУНЫ ИРЭЭДҮЙ ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ ӨРГӨТГӨЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

 

Энэ хичээлийн жилд Дархан-Уул аймагт төрийн болон хувийн хэвшлийн 27 ерөнхий боловсролын сургуульд 22000 гаруй хүүхэд суралцаж, 1100 гаруй багш ажиллаж байгаагаас Оюуны ирээдүй цогцолбор сургуульд 183 багш, 4534 хүүхэд суралцсан бол өнөө жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ОИЦ сургуулийн спорт заалны өргөтгөлийн ажил хийгдэн, хүлээлгэж өглөө.

Улсын төсвийн 840 сая төгрөгөөр хийгдсэн энэхүү спорт заалны өргөтгөлийг “Гантиг өргөө” ХХК барьж ашиглалтад оруулсан байна.

Уг спорт заал ашиглалтад орсноор биеийн тамирын хичээл сургалтын норм стандартын дагуу орох ая тухтай орчин бүрдэж байгаа юм.

Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлыг дор бүр нь шийдвэрлэн, хүүхдийн сурч боловсрох ая тухтай орчныг хангаж ажиллаж байгаа бөгөөд 2017-2019 онд нийт 26,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.