m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.06.19 07:15
666
Хонхтой цэцэрлэг хүрээлэн нээлт хийхгүй, маргаашаас иргэдэд үйлчилж эхэлнэ

Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуур барих бүтээн байгуулалтын ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийх байсан боловч, цар тахалтай холбоотойгоор олон нийтийг нэг доор бөөгнөрүүлэхгүй үүднээс нээлт хийлгүйгээр маргаашаас буюу /2020.06.20/ Бямба гаригаас эхлэн ашиглалтад орж, иргэдэд үйлчлэхээр болжээ. 

"Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн" бүтээн байгуулалтын хүрээнд 7200 м2 ногоон байгууламж, 84м урт 23,6 өргөнтэй гэрэлт болон хөгжимт усан оргилуур, монгол гэрийн хэлбэр бүхий шилэн пасадан шийдэлтэй хөгжлийн бэрхшээлтэй болон иргэдэд үйлчлэх хоёр нийтийн бие засах газар, хүмүүсийн амарч суух зориулалттай зургаан ширхэг саравч, дөрвөн эгнээ шатласан суудал бүхий хагас дугуй хэлбэрийн 800 м2 задгай талбай зэрэг тохижилтын ажлыг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-аас хийж гүйцэтгээд байна.